Компанийн тухай
“Монгол Мянган” Группын танилцуулга
“Монгол Мянган” ХХК 2003 онд гадаад худалдаа болон уул уурхай, барилгын засал чимэглэл, тээвэр зуучийн чиглэлээр байгуулагдаж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тогтвортой явуулан, улс эх орны эдийн засаг, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.  2007 оноос “Монгол Мянган Групп” болон үйл ажиллагаа, бизнесийн хүрээгээ тэлэн өргөжсөн.
Манай групп энэ хугацаанд гадаад худалдаа, уул уурхай, тээвэр зууч, аялал жуулчлал, барилгын чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг
  • Монгол Мянган ХХК
  • Монгол Мянган Дархан ББСБ
  • “Ти Экс Эл” ХХК хамтарсан
  • Сувдан биндэръя ХХК
  • "Суут моторс" ХХК
  • "Эм Ар И" ХХК
зэрэг охин компаниудыг байгуулан ажиллаж байна. Мөн түүнчлэн 2011 оноос банк бус санхүүгийн чиглэлээр, гэрэлтүүлэг чимэглэл, олон улсын ачаа тээврийн чиглэлээр  үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж эхлээд байна.
Өнгөрсөн хугацаанд тус групп амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж, дотоодод төдийгүй хилийн чанадад өөрийн гэсэн байр сууриа бэхжүүлж чадсан юм. Компанийн амжилтыг Монгол Улсын Засгийн газар, МYХАYТ-аас гадна гадаадын байгууллагууд өндрөөр үнэлж байсныг дурьдах нь зүйтэй.
Бидний зорилго Эрхэмлэх зүйлс
Эдийн засаг дэлхий нийтээр даяарчлагдаж буй өнөө үед “Монгол Мянган” Групп  Эх орны хөгжил, эдийн засгийн дэвшлийн төлөө хамтдаа гэсэн  уриан дор үйл ажиллагаагаа эрхлэн, зорилгоо нэгтгэж, Байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн бага байх сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглан, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий үндэсний боловсон хүчний оюун, чадлаар төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээр зорин Нийгмийн хариуцлагаа өндөрт өргөн ажиллаж байна. 

Монгол улс төдийгүй азийн газар зүй, соёл урлаг, техник технологийн өдөр тутмын бодит туршлагыг олж авах, амьдрал ахуй, байгаль орчинтой зөв зохистой харьцах, хүндлэх зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг нь бидний амжилтын үндэс юм.
Цаг агаар
 
Холбоос:
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
Монголын Хөрөнгийн Бирж
Ашигт Малтмалын Газар
Монголын уул уурхайн үндэсний Ассоциаци
Эрдэс баялаг эрчим хүчний яам
Монголын Уул Уурхайн Мэдээллийн Нэгдсэн Сан